Ховд аймгийн Чандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймгийн Чандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Чандмань сумын ИТХ Чандмань сумын ИТХ

Мэдээлэл


нийт 6

ЧАНДМАНЬ СУМАНД "ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ" БАТЛАГДСАНЫ 34 ЖИЛИЙН ОЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2026-01-12 64
Чандмань суманд Ардчилсан шинэ "ҮНДСЭН ХУУЛЬ" батлагдсаны 34 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан зохион байгуулагдлаа. Уг барилдаанд сумын цолтой, болон залуу бөхчүүд барилдсанаас, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Сумын заан Г.Төгөлдөр түрүүлж, Чандмань сумын харьяат Сумын заан Д.Цэрэн-очир үзүүрлэн, Чандмань сумын харьяат Сумын заан С.Ганзориг нар шөвгөрлөө. Энэхүү барилдаанд хүрэлцэн ирж барилдсан бөхчүүд, бөх сонирхогчдод талархал илэрхийлье.

ШАТРЫН СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-11-27 217
Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор шатар сонирхогчдын 2024 оны сумын аварга шалгаруулах Шатрын тэмцээнийг 2024.11.26 -ны өдөр зохион байгууллаа.Тус тэмцээнд нийт 14 шатарчин өрсөлдлөө. ✅Эрэгтэй төрөлд 🥇Тэргүүн байранд Г.Намжилдорж 🥈Дэд байранд Г.Баяндалай 🥉Гутгаар байранд А.Пүрэвжамц ✅Эмэгтэй төрөлд 🥇Тэргүүн байранд Г.Алтантуул 🥈Дэд байранд Х.Отгоншар 🥉Гутгаар байранд Х.Бямбасүрэн нар шалгарлаа. Шатрын тэмцээнд оролцсон нийт тамирчдад талархал илэрхийлье. ИТХ-ын Ажлын алба

ХОВД АЙМГИЙН ЧАНДМАНЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН VIII ДАХЬ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2024-09-17 256
Ховд аймгийн Чандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын VIII дахь бүрэн эрхийн хугацааны хүндэтгэлийн хуралдаан энэ сарын 13-ны өдөр Нутгийн удирдлагын ордны "Иргэний танхимд" 83,3% ирцтэйгээр зохион байгуулагдлаа. Тус хуралдааныг нээж сумын ИТХ-ын дарга Д.Балт үг хэлсэн бөгөөд сумын ИТХ-ын 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлсэн нийт ажлын явц, үр дүнгийн талаар илтгэл танилцууллаа.

"ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР" -ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

2023-06-02 298
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ийг тохиолдуулан Чандмань сумын нийт хүүхэд багачууд , эцэг эхчүүдийн дунд эх үрсийн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Арга хэмжээг сумын ИТХ-ын дарга Д. Балт , Засаг дарга З. Онолбаатар нар нээж мэндчилгээ дэвшүүлж, авьяаслаг хүүхэд багачууд уран бүтээлийн дээжээсээ өргөн барилаа. Энэ үеэр олон хүүхэд төрүүлэн өсгөж, улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй эхчүүддээ Алдарт эхийн 1,2-р одон, "Дархан бэр" цол тэмдгийг гардуулан өгсөн хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Мөн арга хэмжээний үеэр сумын Албан байгууллагууд болон Бөхийн холбооны зүгээс хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилгоор урлаг, спортын олон талт арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд: Бөхийн барилдаан , Гүйлтийн уралдаан, дууны уралдаан, тус тус зохион байгуулж байр эзлүүлэн шагнаж урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10142
8407 / 83%
1070 / 11%
321 / 3%
344 / 3%