Ховд аймгийн Чандмань сумын ИТХ

Ховд аймгийн Чандмань сумын ИТХ

Чандмань ИТХ Чандмань ИТХ

"ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР" -ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

2023-06-02

"ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР"-ийг тохиолдуулан Чандмань сумын нийт хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн дунд эх үрсийн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Арга хэмжээг сумын ИТХ-ын дарга Д.Балт, Засаг дарга З.Онолбаатар нар нээж мэндчилгээ дэвшүүлж, авьяаслаг хүүхэд багачууд уран бүтээлийн дээжээсээ өргөн барилаа. Энэхүү арга хэмжээг тохиолдуулан олон хүүхэд төрүүлэн өсгөж, улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй эхчүүддээ Алдарт эхийн 1,2 -р одон, "Дархан бэр" цол тэмдгийг гардуулан өгсөн хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Мөн арга хэмжээний үеэр сумын Албан байгууллагууд болон Бөхийн холбооны зүгээс хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн илрүүлэх, Хөгжүүлэх зорилгоор урлаг спортын олон талт арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд: Бөхийн барилдаан, Гүйлтийн уралдаан , Дууны уралдаан тус тус зохион байгуулж байр эзлүүлэн шагнаж урамшууллаа. Эх орны минь гэрэлт ирээдүй болсон мянга мянган хүүхэд багачууддаа эрүүл энх, баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн байхыг ерөөе.

Сумын ИТХ-ын Ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%