Ховд аймгийн Чандмань сумын ИТХ

Ховд аймгийн Чандмань сумын ИТХ

Чандмань ИТХ Чандмань ИТХ

Ховд аймгийн Үенч сумын Хилийн цэргийн 0130 дугаар анги үүсгэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд оролцлоо.

2023-06-09

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баатар, Армийн генералын Батын Доржийн нэрэмжит Байлдааны гавьяаны одон, Цэргийн Гавьяаны Улаан Тугийн одонт Хилийн цэргийн 0130 дугаар анги үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ 2023.06.10-11-ний өдрүүдэд Үенч суманд зохион байгуулагдлаа.  Засгийн газрын 1998 оны 169-р тогтоолоор  Хилийн цэргийн 0130 дугаар ангийн  заставыг Хилийн цэргийн 65 жилийн ойгоор МОНГОЛ УЛСЫН БААТАР БАЯНБАЛЫН ТЭГШЭЭГИЙН нэрэмжит болгосон байдаг. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд Чандмань сумын ИТХ-ын дарга Д.Балт, ИТХ-ын Ажлын албаны төлөөлөл оролцож  Хилийн цэргийн 0130 дугаар ангийн бүрэлдэхүүнд  баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ. Хилийн цэргийн 0130 дугаар ангид алба хааж байгаа Чандмань сумын цэргүүд маань албаа сайн хааж байна.

Монгол улсын Дархан хил тайван амгалан байж Хилчидийн яруу алдар мандан бадрах болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%