Чандмань суманд Ардчилсан шинэ "ҮНДСЭН ХУУЛЬ" батлагдсаны 34 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан зохион байгуулагдлаа. Уг барилдаанд сумын цолтой, болон залуу бөхчүүд барилдсанаас, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Сумын заан Г.Төгөлдөр түрүүлж, Чандмань сумын харьяат Сумын заан Д.Цэрэн-очир үзүүрлэн, Чандмань сумын харьяат Сумын заан С.Ганзориг нар шөвгөрлөө. Энэхүү барилдаанд хүрэлцэн ирж барилдсан бөхчүүд, бөх сонирхогчдод талархал илэрхийлье.



