Ховд аймгийн Чандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймгийн Чандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Чандмань сумын ИТХ Чандмань сумын ИТХ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

2025-01-01

НЭГ.СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЛСЫН ХАРАА

ИТХ-ын ажлын алба болон зөвлөл, төлөөлөгч бүр ажлаараа тэргүүний үлгэр жишээч байж, төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн идэвхийг нэмэгдүүлснээр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаа цаг ямагт өөрчлөн шинэчилж, удирдлагын манлайллаар тэргүүлнэ. 

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

2.2.1.Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хуулийг хэрэгжүүлэх, бүс нутгийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, салбар, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулахад нэгдсэн арга зүй, удирдлагаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, хэрэгжилтэд хяналт тавих;

2.2.2.Эдийн засгийн болон хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар хоорондын уялдааг хангах, хүн амын өсөлтийг дэмжих, нийгмийн болон хүний хөгжлийг хангах нэгдсэн бодлогыг тодорхойлох;

2.2.3.Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлт, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, хөрөнгө оруулалтыг татах, дэмжих, хамгаалах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, зээл, тусламжийн нэгдсэн бодлогыг тодорхойлж, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах;

2.2.4.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг нэгтгэн гаргах, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, дээд шатны байгууллагат тайлагнах

2.2.5.Нээлттэй, ил тод, шуурхай, чанартай, хүртээмжтэй, шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд үндэслэсэн үйлчилгээ үзүүлэх.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%