Стратөги зорилт 1: Нутгийн өөрөө удирдах байгууллага, нутгийн захиргааны байгууллагын ажлын уялдаа холбоо, харилцаа уялдааг хангаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, багийн иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны чадавхи, дотоод зохион байгуулалтыг сайжруулах.
Стратеги зорилт 2: Хуралдаанаар хэлэлцэх асуудал, гаргах шийдвэрийн боловсруулалтад шинжлэх ухааны болон эдийн засаг, эрхзүйн үндэслэлийг сайжруулах.
Стратеги зорилт 3: Хурлын тогтоол шийдвэрийн биелэлтийн явцыг хянан шалгах, үр дүнг тооцох ажлыг сайжруулах,
Стратеги зорилт 4: Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар сумын эдийн засаг, ниийгмийн амьдралын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж бодлогоор дэмжиж ажиллах,
Стратеги зорилт 5. “Алсын хараа - 2050” хөгжлийн хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цахим үндэстэн” болох зорилт бүхий ажлын хүрээнд “Цааснаас татгалзаж цахимжсан хурал болох” нөхцөл бололцоог бүрдүүлэх.
Стратеги зорилт 6. Сумын төсвийн орлогыг нэмэгдүүлэх, санхүүгийн чадавхийг сайжруулах, өмчийн ашиглалт хамгаалалт, үр ашгийг дээшлүүлэх, Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, Байгаль хамгаалах сангийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж зарцуулалт үр дүнг сайжруулж, хяналт хийх.
Стратеги зорилт 7. Ниигмийн дэг журам хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн иргэдийн амгалан тайван, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх талаар нутгийн захиргаа, хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх,
Стратеги зорилт 8. Байгаль орчны бохирдол, доройтлыг хязгаарлан бууруулах, нөхөн сэргээх замаар хүн амын эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглүүлэх
