Ховд аймгийн Чандмань сумын ИТХ

Ховд аймгийн Чандмань сумын ИТХ

Чандмань ИТХ Чандмань ИТХ

Чандмань сумаас "Аймгийн аварга малчин өрх" зургаа шалгарлаа.

2024-02-06

Сар шинийн босгон дээр мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажиллаж байгаа шилдэг малчин, саальчин, тариаланчдыг зохих журмын дагуу шалгаруулдаг уламжлалтай.
Чандмань сумаас "Аймгийн аварга малчин өрх" зургаа шалгарчээ.
Тухайлбал,
Баянхайрхан багийн малчин Чулуунбатын Цогоо, Содномжанцангийн Нямдорж нар, Жаргалант багийн малчин Доржравдангийн Тогсоо,
Сүлжээ багийн малчин Даваажавын Ганболд,
Талын булаг багийн малчин Даваажавын Эрхзаяа,
Тахилт багийн малчин Бямбаагийн Ганболд нар “Аймгийн аварга малчин өрх”-өөр, шалгарч шагналаа хүндэтгэлтэйгээр гардан авлаа.
Аймгийн аварга малчин өрхөд “ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛ”-ыг аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 05-ны өдөр тус сумын “Соёлын төв”-д зохион байгуулж хүндтэй шагналыг нь гардуулан өгч баяр хүргэлээ.
Чандмань сум 582 малчин өрхтэй.
280 мянга гаруй мал өвөлжиж байна.
 
ИТХ ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%